Төрийн ордны замыг маргааш нээнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Төрийн ордны замыг маргааш нээнэ

Маргааш өглөөний 06:00 цагаас Сүхбаатарын талбайн зүүн талын зам нээгдэж, хоёр талын зам эсрэг урсгалтай болно. Замыг өнөөдөр нээнэ гэж байсан ч хараахан амжаагүй ба өнөөдөр 12:00 цагаас замын тэмдэг тэмдэглэгээний ажил  эхэлжээ. Үүнтэй холбогдуулан СУИС-ын уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх ордны баруун талын замыг түр хугацаагаар хаагаад байна.

Ордны баруун, зүүн талын хоёр замыг эсрэг урсгалтай болгосноор замын хөдөлгөөний нягтралыг багасах ач холбогдолтой гэж албанхан үзэж байна. Энэ ажлыг нийслэлийн өмчит "Улаанбаатар зам засвар ашиглалт" компани хариуцан хийж байгаа ба туслах  гүйцэтгэгчээр "Наран Булаг Хан" компани ажиллаж байна.
Энэ ажилд нийт нэг тэрбум 54 сая төгрөг төсөвлөсөн юм.

Б.Сайн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж