Калахари цөлийн төвд орших Кгалагади хэмээх дархан газарт амьдардаг Капын гэх газрын хэрэмний (лат. Xerus inauris) зургийг гэрэл зурагчин Юзура Мэзуда хальснаа буулгажээ.
Зурган дээр тэр бага зэргийн ууртай харагдана. Учир нь энэ зургийг түүнийг дөнгөж сэрсний дараа даржээ. “Түүнийг өөрийнхөө нүхний хажуугийн модны сүүдэрт унтаж байхад нь ялаа, батгана сэрээж орхисон” хэмээн 40 настай зурагчин ярьсан байна.
Капын газрын хэрэм нь гадаад төрхөөрөө зурамтай адилхан бөгөөд Африкийн ой, цөлд амьдардаг энэ мэрэгч 40 хэмийн халууныг даадаг. Тэр бБиеийн хэмжээтэй нь тэнцүү шахам урт, сагсгар сүүлтэй. Тэд цөөн тоогоор сүрэглэн амьдардаг ч нүхээ тус бүртээ ухдаг. Газрын хэрэмний сүрэг дандаа эрэгчин эсвэл үр төлтэй эмэгчинээс бүрддэг. Эмэгчин хэрэм дөрөв таваараа сүрэглэдэг бол эрэгчин нь хорь гучаараа нийлэн амьдардаг байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР