Дэлхийн сүүний өдрийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Дэлхийн сүүний өдрийг тэмдэглэнэ

Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлөөс санаачлан Дэлхийн сүүний өдрийг Монгол Усад анх удаагаа "Эх орны сүү-эрүүл хүнс, амьдралын баталгаа" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Тус ёслолын ажиллагаа ирэх  сарын 1-ний өдөр Чингисийн талбайд болох юм байна.  Дэлхий нийтээрээ уг өдрийг 16 дахь удаагаа, харин манай улс анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

ХХААЯ, НҮБ-ын ХХААБ-аас сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, сүүний салбарын хөгжлийг дэмжих, сүүний салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор сүүний өдрийг зохион байгуулж байна. "Эх орны сүү – эрүүл хүнс, амьдралын баталгаа" уриатай энэхүү арга хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд оролцож бүтээгдэхүүнээ танилцуулах юм байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж