Питер Линдберг ”Pirelli” хуанлиг дэглэнэ

Хуучирсан мэдээ: 2016.05.24-нд нийтлэгдсэн

Питер Линдберг ”Pirelli” хуанлиг дэглэнэ

Хоёр гаргалтын зохиогч дахиад ажилдаа оржээ.

ПИТЕР ЛИНДБЕРГ

Алдарт "Pirelli" хуанлийн энэ жилийн зураг авалтыг Питер Линдберг хийж байна. Нэрт гэрэл зурагчин Италийн автомашины дугуй үйлдвэрлэгчийн хуанлид тавигдах эмэгтэйүүдийн цуврал хөргийг бүтээх бөгөөд тэр өмнө нь хуанлийн хоёр ч дугаар дээр ажиллаж байсан туршлагатай. Тодруулбал, Питер Линдберг 1996, 2002 онд уг хуанлийн зургийг авчээ.

Татьяна Патиц. Календарь Pirelli 1996

"Pirelli" хуанлиг гаргас болсноос хойш янз бүрийн төвшинд нүцгэлсэн моделиуд хуудсыг нь чимж иржээ. Харин 2002 онд Линдберг моделиудыг жүжигчдээр сольж, нэг ёсны хувьсгал хийсэн байна. Тэр оны хуанлийн хуудаснаа хагас нүцгэлсэн жүжигчид бороон дунд зургаа авахуулжээ. Зураг авалт "Universal" кино урланд хийгдсэн бөгөөд энэ хуанли ихээхэн олонд танил болсон юм.  Түүнээс 12 жилийн дараа 2014 онд уг хуанлийн хагас зуун жилийн ойн тусгай хэвлэл дээр ажиллах урилгыг Питер Линдберг, Патрик Демаршелье хоёрт гардуулсан байдаг.

Календарь Pirelli 2002

Өнгөрсөн онд Энни Лейбовиц уг хуанлиг бүтээсэн юм. Алдартай гэрэл зурагчин бүсгүй 2002 оны Линдбергийнх шиг шинэлэг бүтээл хийхийг зорьж, гоё бие галираар нь биш харин нийгэмд нэр нөлөөтэй эмэгтэйчүүдийг урьж, хэвлэлийн баатар болгосон юм.

Харин одоо ирэх арваннэгдүгээр сарын сүүлчээр Питер Линдберг ямар шийдэл олсныг харах үлдэж байна.

Эми Шумер. Календарь Pirelli 2016, Энни Лейбовиц

Германы загварын гэрэл зурагчин Питер Линдбергийн зургууд Harper's Bazaar, Vogue, Vanity Fair, Rolling Stone зэрэг сэтгүүлд нийтлэгдэж ирсэн бөгөөд тэрбээр Карл Лагерфельд, Жоржо Армани нарын дизайнеруудтай хамтран ажилладаг. Линбергийн дуранд Наоми Кэмпбелл, Кристи Тарлингтон, Линда Евангелиста, Синди Кроуфорд, Кейт Мосс зэрэг шилдэг супер моделиудын зураг авалт олон бий.

Сонирхуулахад, "Pirelli" өөрийн нэрийг хуанлийг 1964 онд анх гаргажээ. Уг хуанлиг компани 30000 хувь хэвлэн, өөрийн түншүүддээ тараадаг. Өнгөрсөн хугацаанд компанийн нэрийн хуудас болсон хуанлийн зургууд нүцгэлсэн оддыг онцолдог байсан ч өнгөрсөн оноос ийнхүү чиг баримжаагаа өөрчлөх болсон юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж