НЭМХ, ХӨСҮТ-өөс 18-30 насны иргэдийг Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамрагдуулж байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдвал зохих иргэдийн 69.6 хувь нь хамрагдсан дүн мэдээтэй байна. Өмнөговь, Орхон, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгууд хамралтын хувиараа тэргүүлж байгаа бол Завхан, Хэнтий, Сүхбаатар, Говь-Алтай аймгууд хангалтгүй байгааг НЭМХ-ээс мэдээллээ. Тиймээс эмч мэргэжилтнүүд аль болох олон хүнийг вакцинд хамруулахын тулд завиар явж вакцинаа хийж байгаа гэнэ. Тодруулбал, Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч нар улаанбурханы вакциндаа завиар явж байгаа юм байна.
С.САРУУЛ
ЭХ СУРВАЛЖ: WWW.POLIT.MN