Шинэ Барга Зүүн хошуунд Монгол залуус зодуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Шинэ Барга Зүүн хошуунд Монгол залуус зодуулжээ

БНХАУ-ын Шинэ барга зүүн хошуунд мал маллахаар очсон Дорнод аймгийн Халхгол сумын харъяат Т.Лхагвасүрэн гэдэг залуу малыг нь малладаг айлын хүмүүст зодуулан хүндээр гэмтжээ. Түүгээр ч үл барам түүний эхнэр Б-г мөн зодсон гэнэ. Хохирогч залуус гэр бүлээрээ мал маллах гэж очоод байсан юм. Хүндээр зодуулсан Т.Л энэ сарын 18-нд зодуулж 19-нд Алтан Эмээл хотод хүргэгдсэн байна. Гэмт этгээдүүдийг Хятадын цагдаа нар эрэн сурвалжилж байгаа тухай баттай эх сурвалж бидэнд мэдээллээ. Дорнод аймгаас Сүүлийн үед БНХАУ-ын Алтан-Эмээл хотод мал маллахаар Дорнод аймгийн иргэд багагүй тоогоор очдог болсон. Харин эдгээр хүмүүс албан ёсны гэрээ хэлэлцэл хийлгүй танил талаараа зуучлуулан хоорондоо тохиролцож ажилдаг. Ямар нэгэн эрсдэл учрахад өөрийн биеэр хариуцна. Дээрхи хэргийн талаар аймгийн Цагдаагийн газрын даргаас утсаар лавлахад "Одоогоор бидэнд мэдсэн юм алга. Хятадын нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн хэргийг хятадын цагдаа хариуцна. Хоёр аймгийн санамж бичигт харилцан мэдээлэл солилцохоор тусгагдсан байдаг ч одоогоор бидэнд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна гэв". Ийнхүү харийн нутагт нэгэн Монгол гэр бүл хохироод байхад аймаг орон нутаг хийгээд Монголын цагдаа огт мэдээгүй байгаа нь харамсалтай. Манай эх сурвалжийн дурдсанаар бол хохирогчид Монголын консулд мэдэгдсэн гэсэн. хохирогчид одоогоор Алтан-Эмээл хотын Баянтал хэмээх буудалд байрлаж байгаа юм байна.

ЭХ СУРВАЛЖ: ДОРНОД МЕДИА.МН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж