Уулчийн Б.Цэвээндаш Эверестийн оргилыг эзэллээ

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Уулчийн Б.Цэвээндаш Эверестийн оргилыг эзэллээ

Уулчин Б.Цэвээндаш Эверестийн оргилд амжилтай авирлаа. Эх сурвалжаас авсан мэдээллээр манай уулчин тавдугаар сарын 21-ний өглөө 10.00 цагийн орчимд /орон нутгийн цагаар/ оргилд гарчээ. Бусад дэлгэрэнгүй мэдээлэл хараахан ирээгүй байна.

ОУХМ Б.Цэвээндаш Эверестийг гурав дахиа зорьж буй уулчин юм.

Өмнө нь 2012 онд Эверестэд Непалын талаас авирч, оргилд хүрч байсан бол 2015 онд Түвдийн талаас авирах үед нь Эверест орчимд хүчтэй газар хөдлөлт болсон учир авиралтаа зогсоож байжээ. Тиймээс энэ удаа тэрбээр дахин Түвдийн талаас буюу Эверестийн хойд талаас авирахаар дөрөвдүгээр сарын 6-нд замд гарсан юм.

Тавдугаар сар бол уулчдын хувьд Эверестийг зорих хамгийн тохиромжтой үе байдаг. Монголчуудаас дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд анх хөл тавьсан, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 2005 оны тавдугаар сарын 30-нд энэ сүрлэг уулын оргилд эх орныхоо далбааг мандуулж байсан юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж