Удирдагч хүний хэлдэггүй 20 хэллэг

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Удирдагч хүний хэлдэггүй 20 хэллэг

Зарим дарга нар энгийн л менежер байдаг. Харин зарим нь удирдагч байдаг. Харин ялгааг нь яаж мэдэх вэ?

Тэдний хэлж буй зүйлд анхаарал хандуулбал мэдэж болно. Хэрэв тэдний амнаас доорх хэллэгүүд олон сонсогдвол аль төрлийн дарга болохыг нь дорхноо мэдэх болно.

1. Бид баларлаа

Ингээд л дууслаа. Та харь гаригийнхантай кино үзэж байсан бол дарга нь нь хамаг итгэлээ алдаад, багийнхандаа өчүүхэн ч арга байхгүй талаар хэлдэг. Таны дарга бас тэгдэг үү?

2. Би өөрөө зохицуулъя

Сайн дарга нар хугацаа нь дөхсөн асуудлыг зохицуулдаг. Харин урт хугацааны ажлыг өөрөө хийх нь бусдад туслах боломжийг үгүйсгэж, багийн чадвар болон итгэлийг хөгжүүлэхээс цааргалж буйн шинж юм.

3. Энийг түр хойшлуулъя

Заримдаа шийдвэр гүйцэд боловсроогүй байдаг. Бүрэн бус шийдвэрийн хамгийн хөнөөлтэй зүйл нь дарга нь шийдвэр гаргах итгэл муутай байх юм. Бүр муугаар төсөөлбөл тэд бол зохион байгуулалтгүй ажил чангаагчид.

4. Энэ чиний сүүлийн сануулга

Сүүлчийн сануулга өгөх нь (нэмэлт боломж өгөлгүйгээр) хадны ирмэг дээр чарга байрлуулахтай адил юм. Тэр чарганы ‘асуудалд өртөх’ магадлал улам л өндөр болдог. Удирдагчид ч үүнийг мэддэг.

5. Олонхийн дүрмээр

Улс орныг удирдахад ардчилал хэрэгтэй. Харин бизнес эсвэл багийг энэрэнгүй дарангуйлагч (багаа дэмждэг удирдагч) удирддаг. Удирдагчид сайн шийдвэр гаргах хэрэгтэй. Түүнчлэн гаргасан шийдвэрээ удирдан явах учиртай.

6. Чи халагдлаа

Тиймээ, заримдаа хүмүүсийг явуулах шаардлага гардаг. Гэхдээ иймэрхүү хэллэг хэлж шийдвэрийг улам дордуулах нь таныг муу удирдагч болохыг илтгэдэг.

7. Надад тийм ч сонин биш байна

Энэ хэллэг нь багийн бүтэлгүйтэл надаа чухал биш гэсэн утгыг агуулдаг.

8. Энэ чиний ажил биш

Багийн гишүүд өөрсдийн үүргийг мэдэх ёстой. Энэ бол ойлгомжтой. Гэсэн хэдий ч энэ хэллэг нь ажилтныг шинэ санаачлаг гаргах, асуудлыг шийдвэрлэх хүсэл, чадварыг хорьж байдаг.

9. Энэ чиний буруу

Үгүй шүү. Хэрэв та удирдагчийн албан тушаалтай мөртлөө хэн нэгнийг буруушаах гэж байгаа бол хамгийн түрүүнд алдаа гаргасан хүн бол та өөрөө юм.

10. Энэ бол хангалттай сайн байна

Онцгой удирдагчид хангалттай сайн гэсэн үгэнд ханадаггүй.

11. Надад цаг зав алга

Гадаад хүчин зүйлс таны бүтэмжийг хүрээг давах үе бий. Гэсэн хэдий ч цаг зав байхгүй гэдэг бол удирдагч төлөвлөгөөгөө алдаатай боловсруулсан эсвэл тооцоолсон болохыг харуулдаг.

12. Хэтэрхий хүнд байна

Хэцүү зүйлс гэж бий. Зарим зүйлсийг хянах ч боломжгүй. Гэхдээ заавал гүйцэтгэх ёстой ажлаа хийж байхад хэтэрхий хүнд байна гэсэн үгийг хэн ч удирдагчийнхаа амнаас сонсохыг хүсэхгүй.

13. Энэ миний буруу биш

Хэрэв та удирдагч бол таны багийн хүлээх хариуцлага буурч, таны хариуцлага өндөрсдөг. Энэ таны буруу.

14. Тийм ч муу биш ээ

Идэвхгүй байдлаар таашаахгүй байгаагаа илэрхийлээ болих хэрэгтэй. Жинхэнэ удирдагч байр сууриа тодорхой илэрхийлдэг. Сайн уу эсвэл муу юу? Хэн нэгнийг магтах гэж байгаа бол ичиж зоволгүй чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй.

15. Би хааш явж буйг хэлж мэдэхгүй байна

Байнга ингэж хэлдэг удирдагчид алсыг харах хараа болон төлөвлөгөө гэж байдаггүй. Ийм нөхцөлд багийг идэвхжүүлж, амжилт гаргах боломжгүй юм.

16. Би ингэж л хийсээр ирсэн

Зарим зүйлс хэмнэлээ цааш хадгалсан ч муудах зүйлгүй байдаг. Гэхдээ л түүнийг сайжруулах боломж, гарц үргэлжид байдаг. Сайн дарга, удирдагчид бага ч гэсэн сайжруулах боломжийг үргэлж эрэлхийлдэг.

Эх сурвалж: biznetwork.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж