Намуудын нэр дэвшигчдээ тодруулах үйл явц нэлээд ярвигтай байгаа бололтой. Ардчилсан нам нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг нэхсэн тухай мэдээлэл цацагдаад байгаа. Тус нам энэ долоо хоногийн бямба гаригт ҮЗХ-гоо хуралдуулахаар товлож байгаа бол МАН-ын Бага хурал энэ сарын 27-нд хуралдахаар товлогджээ. АН, МАН нэр дэвшигчээ тодруулсны дараа ҮЗХ болон Бага хурлаа хуралдуулах аж.
Ардчилсан намын дарга оффшор данстнуудыг нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Харин МАН-ынхан оффшор данстай хүнийг нэр дэвшүүлэхгүй гэдэг нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэж тодотгож байна. Тус намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, нэр дэвшигчдийнхээ асуудлыг хэлэлцэхээр болжээ.
МАН хэнийг нэр дэвшүүлэхээ Бага хурлаараа шийддэг, Ардчилсан нам хэнийг нэр дэвшүүлэхийг ганцхан дарга нь мэддэг. Хэн нь ардчилалтай вэ гэсэн асуултыг ч сошиалийнхан тавьж байна.
Б.БАТ