Хөгжилтэй бүтээл: Долоогч “хэл”

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Хөгжилтэй бүтээл: Долоогч “хэл”

Тэжээмэл амьтдаа яг л хүүхэд шиг хайртай хүмүүс олон. Тэднийг нохой муур нь долоож, хайраа илэрхийлж эрхлэх үед зөрүүлээд адилхан үйлдэл хийж, түүнд ч мөн адил хайртайгаа ойлгуулахыг хүсдэг хүмүүс байдаг байна.

Тэдэнд зориулж нохой мууранд нь таатай мэдрэмж төрүүлэхүйц хэлбэр, загвартайгаар хийгдсэн “хэл”-ийг бүтээжээ. Уг хэл нь өөр дээрээ товруунуудтай ба ар талд нь амандаа зуух тусгай хэсэгтэй. Ингээд л амандаа зуугаад тэжээвэр амьтнаа долоож болох гэнэ.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж