Хэнтийн ардын авьяастнууд энгэрээ мялаав

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Хэнтийн ардын авьяастнууд энгэрээ мялаав

Улаанбаатар хотноо зургадугаар сарын 28-аас долдугаар сарын 2-ны өдөр Ардын урлагийн их наадам амжилттай болж 21 аймаг, есөн дүүргийн 700 орчим ардын авьяастнууд оролцсон юм. Тус их наадамд Зүүн бүсийн наадмаас шалгарсан Хэнтий аймгийн 12 сумын 27 ардын авьяастан оролцож, “Мөнгөн од”–оор үндэсний хөгжим, бүжгийн хамтлаг, Хэрлэн сумын ардын авьяастан уртын дууч Б.Оюунтунгалаг, “Хүрэл од”-оор исгэрээ, магтаалын төрлөөр оролцсон Мөрөн сумын ардын авьяастан П.Бямбадагва, гар урлал, үзэсгэлэнгийн төрөлд “Морины иж бүрдэл”-ээр оролцсон Норовлин сумын ардын авьяастан Б.Мөнхболд нар тус тус энгэрээ мялаалаа. Мөн багийн дүнгээр Хэнтий аймгийн ардын авьяастнууд ”Тэргүүн дэд” байр, гурван сая төгрөгөөр шагнуулж, Хэнтий нутгийн ард иргэд, ардын авьяастнуудаа баярлууллаа. Их наадмын зохион байгуулах хорооноос наадамд оролцсон бүх ардын авьяастнуудад энгэрийн тэмдэг, дурсгалын зүйлс гардуулсан нь ардын авьяастнуудын сэтгэлд хүрсэн сайхан наадам боллоо.

И.Байгальмаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж