Ухаалаг гэрийн туслагч

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Ухаалаг гэрийн туслагч

Гүүгл компани хэрэглэгчдэдээ зориулан дуун командаар ажилладаг ухаалаг гэрийн туслагчийг бүтээжээ.

Уг ухаалаг туслагчийг Alexa гэдэг ба яг л iPhone-ийн Siri, Windows-ын Cortana зэрэг ухаалаг туслахууд шиг таны цахим орчинд бүртгэлтэй мэдээллүүд, дата дээр үндэслэн танд тусалж, таны хүссэн зүйлсийг хийнэ.

Жишээ нь та гэрээ цэвэрлэж байхдаа өөрийн дуртай дуугаа сонсохыг хүсвэл уг туслагчдаа хандан хэний дуулсан ямар нэртэй дууг тоглуулахыг үүрэг болго. Ингээд л та хүссэн дуугаа сонсоно. Мөн шинэ цахим шуудан ирсэн байгаа эсэхийг таны цагийн хуваарьт ямар нэгэн ццлзалт ярилцлага товлогдсон эсэхийг, хэдэн цагаас аль зоогин газарт хоол идэхээр захиалга өгснөө гэх мэт бүхий л мэдээллээ энэхүү туслахаасаа асууж тодруулж, мөн цахим орчинд үйлдэл хийлгүүлэх боломжтой аж.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж