Агаар цэвэршүүлэгч систем

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Агаар цэвэршүүлэгч систем

Агаарын бохирдлын улмаас тоо томшгүй олон өвчин эмгэг хүний биед үүсдэг байна. Гадаад орчны агаарыг бүхэлд нь ариутган цэвэршүүлж чадахгүй ч ядаж гэртээ болон албан тасалгаандаа цэвэр агаараар амьсгалах боломжийг Emerald Air олгох гэнэ.

Emerald Air нэртэй агаарыг цэвэршүүлж, ариутгах систем нь агаарын чанарыг тодорхойлогч, агаарыг ариутган цэвэршүүлэгч болон гар утаснаасаа хянах боломж олгох аппликейгны хослол юм.

Агаарт буй эрүүл мэндэд хортой химийн бодисууд болон өвчин үүсгэгч нян бактери гээд бүгдийг тодорхойлохоос гадна өрөөний хэм, чийгшил гээд бусад үзүүлэлтүүдийг ч гаргана.

Ингээд цэвэршүүлэн ариутгагчийг ажиллуулахад агаар таны эрүүл мэндэд хортой бүхий л зүйлсээсээ салж, цэвэршинэ. Өрөөн дэх агаар хэдэн хувийн бохирдолтой, цэвэршилтэй байгааг та өөрийн ухаалаг гар утаснаасаа хялбархан харах боломжтой аж.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж