Автомат жолоодлоготой ачааны машин бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Автомат жолоодлоготой ачааны машин бүтээнэ

Гүүгл компанийн хуучин ажилчид болох Anthony Levandowski, Lior Ron, Don Burnette болон Claire Delaunay нар OTTO нэртэй шинэ компани байгуулж, багтаа Tesla, HERE, Apple, Cruise болон бусад автомашин үйлдвэрлэгч компаниудад ажиллаж байсан залуусын нэгтгэжээ.

Тус компани автомат жолоодлогот ачааны автомашин зохион бүтээж, ачаа тээвэрлэлтийн салбарт өндөр технологийг оруулж ирэхээр ажиллаж эхэлжээ.

Тэдний компанийн үйлдвэрлэх ачааны машин нь хүн жолоодсоноос илүү олон цагаар ажиллаж, хүнээс үүдэлтэй осол аваар гарах эрсдлийг арилган, ачаа тээвэрлэлтийн хугацааг улам богиносгох аж.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж