Ухаалаг гар утсан дээрх олон зуун зургуудаа хэвлэж авахыг хүсдэг ч өнгөт принтер авахад арай үнэтэй санагдаж байна уу. Тэгвэл Fujifilm компани зөөврийн, авсаархан хэрнээ өндөр нягтаршилтайгаар гэрэл зургуудыг хэвлэх Instax SP-2 принтерээ тун удахгүй танилцуулах гэнэ.
Уг принтер нь Instax SP-1 принтерын шинэ хувилбар бөгөөд өмнөх хувилбараасаа мэдээж олон талын давуу талуудтай, сайжруулан хийгдсэн байна.
Утасгүй сүлжээгээр ухаалаг гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүд дээрх зургуудаа уг принтер рүү илгээн хэвлэх ба хэвлэх хурд болон нягтаршлийн үзүүлэлт сайжирсан байна.
Үнийн хувьд 130 орчим ам.доллар байх бололтой.
Т.МӨНХ