Хятадын алтан үеийнхний амьдрал Instagram-аас харахад.
Хятадын нэгэн оюутан Ванкувер хотын хамгийн тансаг районы хамгийн үнэтэй байрыг 31 сая доллараар худалдан авсан тухай хэвлэл мэдээлсэн юм. Оюутан хүн яаж тийм их мөнгөн дүнтэй наймаа хийв ээ гэдэг асуудал олон нийтэд сонирхолтой байлаа. Үүний хариу нь Instagram-аккаунтаас олджээ. Хятадын коммунизмын талаар ийм зүйл харсан хүмүүс огт мэдэхгүй байжээ.
Шөвгийг шуудайнд нууж болдоггүй гэсэн үг бий. Хятад баян залуус-фуэрдай нарын тухай мэдээлэл үе үе орон нутгин хэвлэлээр гарч ирэн дуулиан тарьдаг. Жишээлбэл, 2012 онд нэгэн өндөр тушаалтны хүү Ferrari 458 Spider машинаараа осол гаргасан эсвэл 2016 оны дөрөвдүгээр сард хоёр залуугийн супер карууд тоннельд “золгогдсон” гэх мэдээлэл гарсан. Тийм хэрэг явдал Хятадын нийгмийн дургүйцлийг дандаа гаргадаг.
Олон нийтийн хүсэл санааг тооцон Хятадын дарга Ху Жиньпин өөрөө дарга нар бизнесменүүдийн хүүхдүүдийг анхааралдаа авна гэсэн юм. Хятадын дарга залуучуудад юанийг үнэлж сурахыг сургасан юм. Мөн далаад фуэрдай нарыг хөдөлмөр хүмүүжлийн лагерьт явуулж байв.
Си дарга нийгмийн асуудал хариуцсан албадад тэрбумтнуудын хүүхдүүд хэрхэн амьдарч байгааг анхааралдаа авахыг үүрэгдсэн байв. Гэсэн хэдий ч Instagram хуурч чадахгүй. Фуэрдай нарын үйл хэрэг амьд л хэвээр байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР