Монгол-Солонгосын түүхч, археологичдын холбооноос “Монгол-Солонгосын түүхийн ойлголт, судалгааны өнцөг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг маргааш ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн байранд хийхээр товложээ.
Хуралд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, БНСУ-ын Зүүн хойт Азийн түүхийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор И Хёнъжү тэргүүтэй төлөөлөгчид оролцож Монгол, Солонгосын түүхийн судалгааны шийдвэрлэх асуудлуудын талаар илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцох аж. .
Эрдэм шинжилгээний хурлаар “Монголын эртний соёлын зарим асуудал”, “Монголын түүх ба Хятадын түүх бичлэг, гуйвуулга”, “Түрэг хэлээр гарч буй зарим түүхийн бүтээлүүдэд Монголын түүхийн талаар” сэдвүүдээр тус тус илтгэл тавина. Түүнчлэн доктор “Хүннүгийн дурсгалаас илэрсэн Юэчжитэй холбоотой олдворууд”, “Оросын түүх бичлэг дэх Монголын түүх гуйвуулга”, “Таштык хэлбэрийн тархацын өмнөд хязгаар”, “Солонгосын эртний түүхийн талаарх Хятадын ойлголт хийгээд түүний цаад шалтгаан”, “Монгол хийгээд түүний эргэн тойрны улс хоорондын хилийн гэрээ” сэдвүүдийн хүрээнд сонирхолтой илтгэл хэлэлцүүлэх аж.
А.АРИУН