Баянзүрх дүүрэг дэх “Миний дэлгүүр”-ийн 117-р салбарт зарж байсан цагаан будаанаас үхсэн хачиг илэрснийг МХЕГ-ынхан тогтоожээ. Хортон шавьж илэрсэн будааг “Монгол саплай чейн” ХХК нийлүүлсэн аж. Тус компанийн агуулахад шалгалт хийхэд “Шаргал гурилч цох” хэмээх хачигны хальс илэрсэн бөгөөд дээрх будаа нь БНСУ-аас импортолсон “Амьд” нэрийн цагаан будаа байсан аж. Иймээс “Миний сүлжээ” дэлгүүрийн салбарт худалдаж цагаан будааг битүүмжилж, ”Монгол саплей чейн” ХХК-ны зөвшөөрлийг хураан, холбогдох арга хэмжээг авсан байна.
Б.Хас