Хүүхдийнхээ насанд нь тохируулан ном сонгоорой

Хуучирсан мэдээ: 2016.05.22-нд нийтлэгдсэн

Хүүхдийнхээ насанд нь тохируулан ном сонгоорой

Хүүхэд нярай байхаасаа эхлээд л номтой танилцах бүрэн боломжтой байдаг. Тиймээс хүүхдийнхээ насанд нь тохируулж, оновчтой зөв ном сонгож өгөх нь маш чухал юм шүү. Гэхдээ таны хүүхдийн нүд тогтмол өсч байдаг учир хичнээн номонд дуртай байсан ч түүнийг оройн цагаар, бүдэг гэрэлд ном уншуулахгүй байх хэрэгтэй.

Ингээд та бүхэндээ хэдэн насны хүүхдэд ямар ном сонгох талаарх зөвлөгөөг хүргэе.

0-2 настай буюу нярай, мөлхөө хүүхэд

  • Дөнгөж төрсөн нярай хүүхдийг ном уншиж өгсөн ч ойлгохгүй гэж бүү бодоорой. Тэд бүгдийг ойлгож байдаг. Тиймээс унтахаас нь хэдэн цагийн өмнө бүдэг гэрэлтэй өрөөнд үлгэрийн ном тогтмол уншиж өгч хэвших нь хүүхдийг шөнө тайван амраадаг.
  • Том, тод өнгийн зурагтай бөгөөд танил зүйлсээр дүүрэн ном
  • Хүүхдийн биеийг гэмтээхээргүй зузаан цаастай, даавуун ном. Гэхдээ хүүхдийн гарт эвтэйхэн байх.
  • Тэдний мэдрэхүйд хандсан ном. Жишээ нь үнэр, бодит материал агуулсан номууд
  • Богино өгүүлэмжтэй, энгийн өгүүлбэртэй зурган номууд
  • Чангаар уншихад хөгжилтэй байхаар шүлэг, дууны номууд

3-5 настай буюу цэцэрлэгийн хүүхэд

  • Ойлгомжтой, өнгө будгаар дүүрэн зураглал, дүрстэй
  • Энгийн, хөгжилтэй утга санаа агуулсан, үйл явдал нь хурдан өрнөдөг номууд
  • Хүүхэд давтаж хэлэх, цээжлэх боломжтой үгс, мөртөөр баялаг ном
  • Өдөр тутмын амьдралд тохиолддог зүйлсээр дүүрэн бөгөөд өөрийн ертөнцийг нээж, сонирхсон асуултдаа хариулт авч болохуйц ном.
  • Шинэ үг, үсэг, тоо, дүрс, өнгө зэргээс бүрдсэн ном
  • Гол дүр нь таны хүүхдийн сонирхол татахуйц баатар байх.

6-11 настай буюу балчир уншигчид

  • Уншихад хялбар, ойлгомжтой тексттэй
  • Ойлгомжгүй үгийг тайлбарласан, утга санааг нь агуулсан өнгөлөг зураг, дүрслэлээр дүүрэн
  • Хүүхдийн сонирхолд тохирсон ном байх
  • Ямар нэгэн зүйлийг хэрхэн хийхийг зааварласан энгийн ойлгомжтой номууд
  • Хүүхдийн дуртай дүр гардаг ном
  • Балчир байхдаа сонсож өссөн үлгэрийнх нь номыг анх унших номоор нь сонговол тохиромжтой.
  • Хэлэлцүүлэг өрнүүлэх, ярилцах бүрэн боломжтой номууд
  • Олон бүлэгтэй цуврал ном. Гэхдээ сонирхол татахуйц байх

12 болон түүнээс дээш настай уншигчид

  • Хүүхдийн сонирхдог зүйлсийн тухай агуулсан ном. Тухайлбал: байгаль, ан амьтад, шинжлэх ухааны энгийн ойлгомжтой номууд гэх мэт
  • Өдөр тутамд нь тохиолддог саад бэрхшээлийг бусад хүүхдүүд хэрхэн даван туула байгаа талаарх номууд
  • Шинэ боломж болон чадварыг таниулж, мэдүүлэх номууд
  • Ерөнхий мэдлэг олгох сонирхолтой баримтуудын тухай ном
  • Намтар, сонгодог зохиол, түүхэн ном зэрэг

BABY.MINU.MN

FACEBOOK.COM/BABY.MINU.MN

ЭХ СУРВАЛЖ: WWW.READINGROCKETS.ORG

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж