Ардчилсан намын бүлэг хуралдсангүй

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг хуралдсангүй

Долоо хоног бүрийн даваа гаригт намын бүлгүүд хуралдаж энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэдэг. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөө өглөө хуралдах гэсэн боловч ирц бүрдсэнгүй. Яг одоогийн байдлаар бүлэг хуралдах эсэх нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт тус намын бүлэг хуралдаагүй. Ямар учраас хуралдаагүй талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяагаас тодруулахад ирц хүрсэнгүй” гэсэн бол энэ долоо хоногт ч мөн адил шалтгаантай байна.  

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж