Монгол хүү мужийн тэмцээнд түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Монгол хүү мужийн тэмцээнд түрүүлжээ

АНУ-ын Иллинойс мужийн дунд сургуулиудын гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд монгол хүү түрүүлжээ.

Түүнийг Ж.Номундалай гэдэг бөгөөд “Niles West” сургуулийн сурагч аж. Тэрбээр Монголд байхдаа анх гимнастикийн спортоор хичээл­лэж эхэлсэн ба 2007 онд гэр бүлийнхэнтэйгээ АНУ-д суурьшсан ч спортоо орхилгүй хичээллэсээр байжээ. Ж.Номундалай сургуулийнхаа түүхэнд алтан медаль авсан анхны гимнастикч болсон байна. Дасгалжуулагч Адриан Батиста нь монгол шавиа “Мужийн аварга болсноор дэлхийн төвшинд хүрэх хагас алхмаа хийлээ” хэмээн магтжээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж