-Хотын гудамжны гэрэлтүүлгийг ямар байгууллага хариуцдаг вэ. Сүүлийн өдрүүдэд өдөржин асаалттай байх боллоо?
-Гэрэлтүүлгийг тухайн дүүрэг компаниудтай гэрээ байгуулж, тус бүр нэг компани хариуцах болсон. Харин Улсын баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан гэрэлтүүлгийн урсгал засварын ажил эхлээд байна. Хяналт, шалгалт байнга явж байгаа учир өдрийн цагаар ч хамаагүй асаалттай байлгах үүрэг өгсөн байгаа. Асаалттай байлгаж байж аль нь ажиллаж, аль нь ажиллахгүй байгаа эвдрэлийг тогтооно шүү дээ. Түүнээс биш хэн нэгэн хүн ажлын хариуцлага алдаад унтраалгаа дарахаа мартсан юм биш.
-Хотын гэрэлтүүлгийн урсгал засварт хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ. Засвар хэзээ дуусах бол?
-Баяр наадмын үеэр хотын бүх гэрэлтүүлэг ажиллаж байх үүднээс урсгал засварын ажлыг хийж байна. Энэ жилийн тухайд 300 сая төгрөг төсөвлөсөн байгаа. Үүний хүрээнд эвдэрсэн, шатсан потронуудыг засах зэргээр засвар үйлчилгээ хийж байна.