Дэлхийд балет, бүжгийн хувцас үйлдвэрлэлээрээ номер 1-т тооцогддог Чакот брэнд ирэх 6-р сараас Монголд нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Монгол улсын гавъяат жүжигчин 2001 онд Япон улсад болсон олон улсын балетын тэмцээнд түрүүлээд Чакотын хувцас шагналд аваад, түүнээс хойш энэ брэндэд “дурласан” гэдэг. Түүнээс хойш гавъяатын байнгын хэрэглэгч болсон төдийгүй төв компанитай холбоотой тогтоож олон жил харилцсаны дүнд энэ жил албан ёсны эрхээ авч, Монголд оруулж байгаа юм байна. “Монголын балетын хөгжил сан” сургалтандаа хэрэглэдэг хулдаас бусад балетын хэрэгсэлээ Чакотыг онцолж сонгосоор Монголд дэлхийн шилдэг брэндийг таних хүн багагүй болсон гэнэ. Чакот /Chacott/ брэндийг Монголд оруулж, хэрэглэгчдэд хүргэснээр Монголын балет болон бүжгийн урлагаар хичээллэгчид зориулалтын, стандартад нийцсэн хувцас, хэрэгсэл /хулдаас, дэвсгэр, бусад/-ийг хэрэглэж, дэлхийн бүжгийн уран бүтээлчидтэй эн зэрэгцэх боломжтой болж байна. Урд хөршид үйлдвэрлэсэн зориулалтын бус хувцас хэрэгсэл нь хичээллэж байгаа хүнд доргилт өгөх, халтирах, гэмтэх, хөлрөх, хичээллэхэд тухгүй байх зэрэг сөрөг нөлөөг үзүүлж байгаа нь Монголын балетын хөгжлийн төлөө үйл ажиллагаа эрхэлж буй манай сангийн хувьд нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудал байсан гэж үзэж байна.
Чакот /Chacott/ компани нь 1950 онд үүсэн байгуулагдсан ба түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаараа дэлхийд танигдсан ба ялангуяа балетын хувцас үйлдвэрлэлээрээ номер нэгд тооцогддог алдарт брэнд юм. Сүүлийн үед зөвхөн балетын төдийгүй иога, гемнастикийн хувцас, спорт гутал, бусад бүжгийн хэрэгсэл нь олны анхаарлыг татаж байна. Чакот /Chacott/ нь Английн бүжгийн гутлын анхны үйлдвэрлэгч бөгөөд олонд хамгийн ихээр танигдсан брэнд болох “Freed of London” компанийн хувьцааг худалдан авч, өөртөө нэгтгэснээр “Chacott by London Freed” хэмээх нэрээр европ, АНУ-ын зах зээлд хүч түрэн орсон байна. Чакот /Chacott/ брэнд Нью-Иорк, Лондон, Сингапур гээд дэлхийн тив бүрт өөрийн бие даасан дэлгүүрээ нээж, олон улсын дэлгүүрийн тоогоо өргөтгөж байгаа компани юм.
Ш.АНХ