УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр /2016.05.22/ УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийн хамт “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийжээ. Хэвлэлийн хурлаар Х.Баттулга гэдэг хүнтэй холбоотой зарим асуудалд хариулт өгсөн ба энэхүү хуралд МҮОНТВ, ТВ-5, Монгол HD, Ийгл ньюс телевизийн тоймчид уригдаж, ярилцсан байна.
ТВ-5 телевизийн тоймч Э.Дагиймаа Ухаа худаг Гашуун сухайт чиглэлийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын асуудал юу болж байгааг тодруулахад "Би 2008-2012 онд Зам тээврийн сайд байсан. ТЭЗҮ болон бусад баримт бичигт хэн гарын үсэг зурдгийг хүмүүс мэдэж байх хэрэгтэй. Сайд бол бодлого ярьдаг. Харин бичиг баримтад Төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурдаг. Тэр нь Ч.Бат-Эрдэнэ гэх МАН-ын хүн. Тухайн үед гар нийлж ажиллаж байсан. Нөгөө намын хүн байсан учраас бид хоорондоо хуйвалдаж, мөнгө иднэ гэж байхгүй” гэж хариулжээ.
ЭХ СУРВАЛЖ: