Их Британид эдийн засгийн хямрал үүснэ

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Их Британид эдийн засгийн хямрал үүснэ

Их Британи Европын холбооноос гарснаар  бүтэн жил үргэлжлэх эдийн засгийн хямралд бэлтгэлтэй байх хэрэгтэйг сангийн сайд Жорж Осборн мэдэгджээ. Их Британий ард иргэд түүхэн сонголтын өмнө тулж ирсэн энэ үед Европын холбооноос гарахын эсрэг байр суурьтай эрхмүүд эрсдлийг сануулсаар байна. Ирэх зургадугаар сарын 23-нд Их Британи Европын холбоонд үлдэх эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга болох юм.

Ерөнхий сайд Дэвид Камерон, сангийн сайд Жорж Осборн нарын эрхмүүд Европын холбооноос гарсны дараа Их Британийн иргэдийн амьжиргааны түвшин буурч, орон сууцны үнэ унаж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхийг сануулж байна. Их Британи Европын холбооноос гарсны дараа худалдааны гэрээ байгуулж чадсан ч эдийн засаг 6 хувиар багасч, инфляци огцом нэмэгдэж, орон сууцны үнэ 10 хувиар буурахыг сангийн сайд мэдэгдэв. Их Британи Европын холбооноос гарвал дэлхийн эдийн засагт “шок” үүсэхийг  Олон улсын валютын сан хүртэл анхааруулсан билээ.

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж