Гавъяат Д.Алтанхуяг саяхан эх орондоо ирлээ. Тэрээр ээлжит тэсрэлт буюу дэлхийн хэмжээний тоглолтоо зохион байгуулж байгаа ажээ. Энэ удаагийн “Night of Ballet 2016” Олон улсын балетын наадам нь Монголд зохион байгуулж байгаа 5 дахь наадам бөгөөд дэлхийн шилдэг балетчдыг эгнээндээ нэгтгэдэг АНУ-ын “Бостон балет”, “Орландо балет”, “Синсинати балет”, Япон улсын “Комаки балет”, Канад улсын “Канадын үндэсний балет” театр болон Монгол улсын ДБЭТеатрын балетын гоцлоочдыг Монгол улсын тайзнаа нэгтгэж буй энэхүү наадамд Монгол, АНУ, ОХУ, БНХАУ, Япон, Канад, Куба, Швед, Гүрж улсын нийт 17 шилдэг балетчид оролцож байна. Эдгээрээс дэлхийн урлаг шүүмжлэгчдээс байнга өндөр үнэлгээ авдаг, “Тэсрэх бөмбөг”Жозеф Майкл Гатти Монголд ирнэ гэдэг бол зөвхөн Монголын төдийгүй дэлхийн балет сонихогчдын анхаарлын татаж байна. Мөн уран техникийн илэрхийлэл, гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлын гайхамшигийг илэрхийлэгч Дасти Баттон ч Монголын тайзыг байлдан дагуулах нээ. “Night of ballet” наадам 2016 оны 6 дугаар сарын 2-4-нд Эрдэнэт хот, Улаанбаатарт тоглох ба “The Corporate and Convention centre” ХХК хамтран зохион байгуулж, тайз дэлгэцийн гайхамшгийг дэлхийн одуудад үзүүлэх гэнээ.
Дашрамд гавъяатын АНУ-ын “Бостон балет” сургуулийн үйл ажиллагааг судалж, “Монголын шинэ балет” сургалтын төвийн нээж, хагас жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулсан ба өөрийн гарын шавь нараа бэлтгэж эхлээд байгаа ба ирэх жилийн Цөмөөхэй тоглолтонд оролцох жүжигчдийн одооноос бэлдэж эхлээд байна.
Дэлхийн шилдэг бүжигчдийг нэгэн дор хуран чуулж, орчин үеийн сонгодог бүжгийн урлагийн хөгжлийг тодорхойлдог олон улсын хэмжээний их наадам дэлхийд тоотой хэдэн оронд зохиогддогийн дотор Монгол Улс ийм түвшинд хүрсэн Азийн гурав дахь орон болж байгаагаар бид бүхэн ийнхүү бахархах эрхтэй боллоо.
Ш.АНХ