Дэглэлттэй тархи угаалт

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Дэглэлттэй тархи угаалт

Долоо хоног болгоны нийгмийн сүлжээн дэх сонин сайхан, олны анхаарлыг татсан жиргээнүүдээс “News.mn” сайт даваа гаригт тоймлон хүргэдэг уламжлалтай. 

Өнгөрсөн долоо хоногт сошиал ертөнцад хамгийн их түгсэн мэдээлэл нь номын баяр байв.  Чингисийн талбай дээр хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа хямдралтай номын худалдааны талаар “болжмор”-ууд ийн жиргэжээ.

Samandar Tsogtbayar ‏@satso999: Энэ жилийн номын баяр дээр хүүхдэд зориулсан өнгө үзэмж,загвар дизайн хэвлэлт сайтай олон ном байгаань их сайшаалтай.

Temuujin Kh ‏@Temuujin_Kh: Номын худалдаа өргөн дэлгэр. Хүүхдүүддээ уншуулах гэж ийм ном авлаа.

Харин дараагийн сэдэв нь Хууль шүүхийн шинэчлэл байлаа.  Үүнтэй холбоотойгоор Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинд жиргээчид онцлон баяр хүргэв. Батука ‏@Batuka_UB: Процессын хуулиудаа батлуулсанд баяр хүргье.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт нэр нь үл мэдэгдэх “Сайдын хаус” жиргээчдийн хурц дурангаас холуур өнгөрсөнгүй. Харин тэрхүү “САЙДЫН ХАУС” хэнийх байсан бэ гэдэг  олон нийтийн сонирхлыг одоо ч татаж байна.

Б.Сүхболд @suhbold: Эрдэнийн энэ ордон чинь харин ч нэг  лагерьт нуусан жинхэнэ оффшор хөрөнгө бна даа 😉

  Өнгөрсөн долоо хоногийн сошиалын гол сенсаациудын нэг нь АН-ын дарга З.Энхболд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй гэдгийг зарласан явдал. Энэ талаар “болжмор”-ууд юу гэж шуугисныг сонирхуулъя.

БАТ ИНЖЕНЕР ‏@batengineer: Хувийнхаа сая $-г офшорт байрлуулах нь гэмт хэрэг, харин төмөр замын 280 сая $-г салхинд хийсгэх нь гавъяа юм бн гэж ойлголоо.

Шилэн Цогоо ‏@TsogtgerelB: Хэн нэр дэвшихийг намын дарга шийддэг бол коммунист нам байна. Харин МАН бол 310 гишүүнтэй Бага хурал нь шийднэ ‼

Oyungerel Tsedevdamb ‏@oyunlt: С.Баярцогтын оффшор муухайг УИХ 2 жилийн өмнө хэлэлцэж2 УИХн дэд даргаас чөлөөлөөд өндөрлөсөн. Тэр үед З.Э. даргад С.Б-н кноп хэрэгтэй бсан.

СЭЛГҮҮЦЭГЧ ‏@amarmeend: ганц оффшор ч биш төмөр замаас хулгайлсан тэндэрдсэн луйвардсан бүх хүмүүсээ бэтий нэр дэвшүүлээ Энхбөлд даргаа

Шилэн Цогоо ‏@TsogtgerelB : Шилэн Цогоо Retweeted Shuud.mn Ураааааа. Сэлэнгэд ялчлаа.

Хамгийн сүүлийн дуулиан нь УИХ-ын гишүүн Х.Баттулга “Eagle” телевизийн бүрэн зураглалд оролцохдоо Тавантолгойн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгснийг тавилттай, дэглэлттэй жүжиг гэж жиргээчид тодорхойлов.

Bayanchimeg ‏@bayanchimeg: Eagle телевизийг цаашид Х.Баттулга, З.Энхболдын бодлогыг явуулж, Баатар найруулдаг тавилттай жүжгийн суваг гэж тодорхойллоо.

Urantogtokh ‏@Urantogtokh:1983 оны залуу 771.5 сая дол гэрээнд төр төлөөлжгарын үсэг зуржээ М.Энхсайханыг П.Бат-Эрдэнээр сольсон

Довжид ‏@dovjid:Женко гансүх хоёр зурагтаар хичнээн гоё юм ярьсан ч тэдний хийсэн ажлын үр дүн нь Орос Австралийн эрх ашигт нийцэж байгаа.

Баттөмөрийн ЭНХБАЯР ‏@Enkhbayar_bat:Бага мөнгө өгсөнөөс болж төмөр зам баригдаагүй гэж 8 жил өөрөө, өөрийн хүнээ сайд хийлгэсэн нь хэлэх.Яаж их мөнгө өгч их хулгайлуулчаагүй юм

Зоригоо ‏@zorigt23: Монгол тулгатны 100 эрхэм дуусч 2р ангийн тархи угаалт нэвтрүүлэг эхэлжээ…. Нэр нь бүрэн зураглал.

                                                                                              ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж