Робот шумбагчаар онгоцны хар хайрцгийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Робот шумбагчаар онгоцны хар хайрцгийг хайж байна

Парисаас Каир хүрэх замдаа Газар дундын тэнгист осолдсон Египетийн онгоцны хоёр хар хайрцгийг робот шумбагчийн тусламжтайгаар хайж эхэлжээ. Тус робот шумбагч нь тэнгисийн гүнээс газрын тос илрүүлэхэд ашиглагддаг аж.  

“Airbus A320” онгоц өнгөрсөн пүрэв гаригт сүйрснээс хойш онгоцны сэг, хүний биеийн хэсгүүд, ачаа тээшний үлдэгдлүүд тэнгисээс олдсоор байна. 66 зорчигчтой “MS804” нислэг Египетийн агаарын орон зайд нэвтрэхээс 10 минутын өмнө сүйрсэн билээ.

Грекийн албаныхны мэдээлснээр нисэх онгоц радараас алга болохын өмнө зүүн, баруун тийш огцом эргэлт хийж 7600 метрийн өндрөөс унасан аж. Түүнчлэн нисэх онгоц сүйрэхээс гурван миунтын өмнө ариун цэврийн өрөө болон кабинд утаа гарсан гэх дохио илгээснийг үндэслэн техникийн саатал эсвэл террорист халдлага байсан гэж дүгнэж байна. “Ослын шалгааныг бүрэн тодруулж дуусах хүртэл ямар нэгэн дүгнэлт хэлэх эрт байна” хэмээн Египетийн ерөнхийлөгч Абдул Фаттах аль-Сиси мэдэгджээ.

Өмнө нь Оросын 224 хүнтэй “Airbus A321” нисэх онгоц Синайн хойгт сүйрсэн билээ. “Исламын улс” бүлэглэл нисэх онгоцыг сүйрүүлсэн террорист халдлагыг зохион байгуулсанаа хүлээсэн юм.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж