Иргэн хүн татвараа үнэн зөв мэдүүлж, улсдаа татвар төлснийхөө хариуд хөгөлөлт чөлөөлөлт эдэлдэг болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Тухайн жилд байр орон сууц худалдан авсан, шинээр байшин барьсан, хүүхэд нь гадаад дотоодын их дээд сургуульд суралцдаг бол жилийн турш төлсөн татвараас нь буцаан олгодог билээ. Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор харъяа татварын албандаа материалаа бүрдүүлж өгсөн иргэдийн хөнгөлөлт, чөлөөлтийн мөнгө тухайн жилийнхээ дөрөв, тавдугаар сард багтан банкны дансанд нь ордог билээ.
Энэ жилийн хувьд буцаан олголтыг хоёр ээжлжээр олгож байгаа. Буцаан олголтын баримтаа эхний ээлжинд бүрдүүлж өгсөн иргэд буцаан олголтын мөнгөө авчихаад байгаа юм. Харин хоёрдугаар ээлжинд материалаа бүрдүүлсэн иргэдийн мөнгийг тавдугаар сард багтаан олгоно гэсэн боловч одоогоор буцаан олголт авсан иргэн алаг байна. Тиймээс бид Гааль, татварын ерөнхий газар /ГТЕГ/-ын холбогдох мэргэжилтэнтэй холбогдон энэ талаар тодруулахад “Манай байгууллагын зүгээс бүх материалыг хянаад дараагийн шатанд шилжүүлсэн. Биднээс шалтгаалсан саатал байхгүй гэсэн үг. Одоо тухайн орон нутгийн Төрийн сангийнхан буцаан олголтын мөнгийг иргэдийн дансанд шилжүүлэх л үлдсэн. Хэрэв та хоёрдугаар ээлжийн буцаан олголтод багтсан эсэхээ шалгая гэвэл манай байгууллагын вэбсайтад нэвтрэн регистрийн дугаараараа шалгаж болно. Шалгаад нэр тань бүртгэгдсэн бол буцаан олголтоо авна гэсэн үг” хэмээн тайлбарлалаа.
Бид нийслэлийн Төрийн сангийн удирдах ажилтнаас “Татварын буцаан олголтын мөнгө яг хэзээ орох вэ. Тавдугаар сардаа багтаан олгох уу” хэмээн асуухад “Буцаан олголтын мөнгийг эн эдолоо хоногтоо бүрэн олгохоор шамдан ажиллаж байна. Ямартай ч тавдугаар сард бол багтааж өгнө” гэсэн хариу өглөө.
Д.ЦЭЭНЭ