“Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” цувралын од 41 настай жүжигчин Эва Лонгориа гурван жилийн турш хамдтаа байгаа 47 настай Хосе Батсонтой хуримаа хийжээ. Эвагийн шинэхэн нөхөр нь Латин Америкийн “Телевиса” хэмээх хэвлэл мэдээллийн группийн Ерөнхийлөгч эр юм. Энэ нь жүжигчин бүсгүйн гурав дахь гэрлэлт юм.
Эх сурвалжуудын мэдээллэснээр тэдний хурим Мексикийн Валле Де Браво хэмээх газарт нар жаргах үеэр болсон бөгөөд ёслолын галт наадмаар өндөрлөсөн байна.