Цаг агаар хэзээ дулаарах вэ?

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Цаг агаар хэзээ дулаарах вэ?

Зуны сар дундаа орсон ч цаг агаар төдийлөн дулаарахгүй байна. Зарим аймгуудад цас орсноос бараг зудын байдал хүрсэн талаар орон нутгийн удирдлагуудаас мэдээлж буй. Тэгвэл Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан энэ сарын 26-ныг хүртэл цаг агаар дулаарахгүй нь бололтой.

Тавдугаар сарын 23-нд буюу даваа гаригт нутгийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр, 24-нд  Хангай, Хөвсгөлийн уулсаар, 25,26-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 25,26-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Харин тавдугаар сарын 26-нд буюу пүрэв гаригаас ихэнх нутгаар дулаарч эхэлнэ гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж