Террористууд Европын жуулчлалд цохилт өглөө

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Террористууд Европын жуулчлалд цохилт өглөө

Жуулчлалын салбар терроризм, аюулгүй байдлын улмаас бүрэн шинэчлэгдэх шаардлагатай болж байна хэмээн Европын  жуулчлалын томоохон операторуудын нэг мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд террор ажиллагааны  тоо эрс өссөн нь жуулчлалын  салбарын орлогод  хүчтэй нөлөөллөө. Египет, Турк улс асар жуулчдаа алдаж, эдийн засгийн чамгүй их хохирол амсч байна. Жуулчид тус бүс нутгийг биш  карибийн бүс, Испанийг сонгох болжээ.

“Энэ жил манай компани Тунис, Турк, Египет чиглэлийн нислэгээ өөрчилж Испани зэрэг чиглээр явах 1,2 сая захиалга авсан… Канарын арлын чиглэлийн жуулчлал 27 хувиар, алс холын чиглэлийн захиалга 40 хувиар нэмэгдсэн” гэж Thomas Cook компанийн санхүүгийн захирал Майкл Хили өгүүлэв.

Эх газрын Европ  мөн багагүй хохирол амсч байна. Парис, Бельгид болсон аллага энд нөлөөлсөн байна. “Манай Бельгийн бизнес хохирсон, энэ оны ашиг  буурна” хэмээн Хили нэмэн хэллээ.

Thomas Cook компани хаана амрахыг зөвлөсөн Британийн засгийн газрын зөвлөмжийг барьж ажиллах гэнэ. Thomas Cook  оны эхний хагаст 3,9 тэрбум ам.долларын ашигтай байгааг нийтэлсэн юм. Гэхдээ л  компанийнх нь зуны захиалга таван хувиар буурах ажээ. Өнгөрсөн оны хамгийн алдартай чиглэл байсан Туркийг энэ жил  жуулчиддад санал болгохгүй аж. Туркт амрах амралтын зардал  2016 онд 15-20 хувиар буурчээ.

EgyptAir  компанийн MS804 дугаар нислэгийн онгоц сүйрсний дараа Thomas Cook компанийн хувьцаа  пүрэв гаригийн өглөө 18 хувиар хямдарсан байв. Жуулчлалын салбарын ашиг ерөнхийдөө нэг хувиар багасчээ.

Өнгөрсөн пүрэв гаригт Анкара дахь АНУ-ын ЭСЯ америк иргэдэд зориулан  тус оронд террор хийгдэх аюул байгааг сануулжээ. Одоо  Туркт хигдэж байгаа Ataturk Memorial баяр, спортын өдрөөр террорын аюулын эрсдэл нэмэгдсэн гэж ЭСЯ үзсэн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж