Жүжигчин дуучны хослол гэдгээрээ бусдаас ялгардаг СТА Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын тоглолт хоёр өрөө байрны урьдчилгаа буюу 25.8 сая төгрөгийн хонжвортой. “Хайрын тэнгэр диваажин” хэмээх хит дууныхаа нэрээр хоёр дахь удаагаа тоглолт хийж буй уран бүтээлч залуус "Алтан Сан" хорооллынхонтой гэрээ хийж, азтай нэг үзэгчээ байртай болгохоор шийджээ. Тиймээс ч тэдний тоглолтын билет эрэлт ихтэй байна. Үнийн хувьд ч харьцангуй хямд буюу 15-20 мянган төгрөгөөр үнэлсэн болохоор тоглолт үзэхийн зэрэгцээ азаа үзэх гэсэн үзэгч цөөнгүй байна.
Байр оронтой болохын мөрөөдөл болсон олон хүнд тэдний тоглолтын хонжвор ихэд таалагдаж байгаа бололтой. Жүжигчин, дуучин хоёр ч байрны урьдчилгааг төлөх гэрээндээ сурталчилгаа хийх, урлагийн арга хэмжээнд оролцох зэргээр төлж барагдуулна хэмээн ил тод зарласан нь олонд ойлгомжтой, эх үүсвэр нь тодорхой хөрөнгө оруулалт болж байгаа юм.
Өнөө орой 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнөө болох “Хайрын тэнгэр диваажин” тоглолтод очихдоо иргэний үнэмлэхээ авч очихоо мартуузай. Таныг азын тэнгэр идээ, байрны урьдчилгаатай болохыг хэн байг гэхэв.
Д.ЦЭЭЛ