Адель “Sony”-той 90 саяын гэрээ байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Адель “Sony”-той 90 саяын гэрээ байгуулжээ

Их Британийн дуучин Адель “Sony” компанитай 90 сая фунт-стерлингийн гэрээ байгуулжээ. Энэ гэрээний ачаар 28 настай Адель Их Британийн хамгийн өндөр орлоготой дуучин болж байна. Өмнө нь 2002 онд Робби Уильямс 80 сая фунт-стерлингийн гэрээ байгуулж байжээ.  

Аделийн сүүлд гарсан “25” нэртэй цомог эхний долоо хоногтоо Их Британи, АНУ-ын чартуудыг тэргүүлж байв. Түүний 25 цомог 2015 онд 17.4 сая хувь худалдаалагдан дээд амжилт тогтоосон билээ.  Аделийн орлогийн хэмжээ өдгөө 175 сая фунт-стерлинг болсон байна.

Адель 2011 оноос хойш Саймон Конекитэй үерхэж, 2012 оны есдүгээр сард хүүгээ төрүүлсэн билээ.

Эх сурвалж: Dailymail

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж