Ц.Хашчулуун, М.Нямжаргал нарын хос түрүү

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Ц.Хашчулуун, М.Нямжаргал нарын хос түрүү

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын зуун буудалт даамын шигшээ тэмцээн Баянзүрх дүүрэгт орших "Бадмаараг" төвд үргэлжилж байна. Энэ жилийн улсын аваргад хот, хөдөөгөөс шалгарсан 120 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд оролцогчдоос хамгийн ахмад нь 74 настай дэд мастер Б.Соодой гуай юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд их наадмын түргэн тоглолтын медальтнууд тодорсон. Бямба гаригт болсон блиц тоглолтод эрэгтэйчүүдээс ДДХМ Ц.Хашчулуун, эмэгтэйчүүдээс ОУИМ М.Нямжаргал нар алтан медаль хүртлээ. Улмаар ням гаригт зохиогдсон рапид тоглолтод тэд амжилтаа давтсан юм.

БЛИЦ ТОГЛОЛТ (5 мин+нүүдэл бүрт 3 сек бонус)

Эрэгтэй
1. ДДХМ Ц.Хашчулуун (Говь-Алтай)
2. ОУИМ Д.Эрдэнэбилэг ("Хүч" спорт хороо)
3. ДДХМ С.Даваадорж (Багануур)

Эмэгтэй
1. ОУИМ М.Нямжаргал ("Алдар" спорт хороо)
2. СМ Г.Хэрлэнмөрөн (Баянзүрх дүүрэг)
3. ДМ Б.Анужин ("Хасу-Мегастарс" клуб)

РАПИД ТОГЛОЛТ (15 мин+нүүдэл бүрт 3 сек бонус)

Эрэгтэй
1. ДДХМ Ц.Хашчулуун (Говь-Алтай)
2. ОУИМ Д.Эрдэнэбилэг ("Хүч" спорт хороо)
3. ДДХМ Ц.Отгонбилэг (Баянгол дүүрэг)

Эмэгтэй
1. ОУИМ М.Нямжаргал ("Алдар" спорт хороо)
2. СМ Ц.Энхзаяа (Монгол Коосэн, "Алтан хүү" клуб)
3. ДДХМ Б.Нандинцэцэг ("Victory" клуб)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж