Эдмунд Хиллари, Дэнзэн Норгей хоёр Эверестийн оргилд 1953 онд хөл тавьснаас хойш бараг бүх уулчдын мөрөөдөл болсон юм. Харин эрдэмтэд уулчдын хамгийн өндөр гэх оргилыг “тийм биш” гэж дүгнэв.
Үнэн хэрэгтээ энэ зурагт байгаа Эквадорын Чимборасо гэх сөнөсөн галт уулыг дэлхийн хамгийн өндөр уул гэж үзэж байна. Түүний өндөр нь 6267 м, Эверестийнх 8848 м ч гэсэн яагаад хамгийн өндөр уул болохыг тайлбарлаж байна.
Манай эриний I мянганд сүүлчийн удаа дэлбэрч байсан эртний Чимборасо XVI зуунаас XIX зууны эхэн хүртэл дэлхийн хамгийн өндөр уул гэж тооцогдож иржээ. Түүнийг нь Энэтхэгийн тоочин, газрын зураг хийдэг Радханат Сикдар үгүйсгэн өөрчилж Эверестийг хамгийн өндөр гэж үзэх болжээ.
Зуун жил өнгөрсний дараа, Францын эрдэмтэд шударга байдлыг сэргээж байна. Дэлхийн гадарга бөв бөөрөнхий биш экваторын шугамаар туйлуудаас 20 км-аар өргөн гэдгийг тэд сануулаад Чимборасо нь экваторт Гимилайг бодвол ойр аж. Хэрэв далайн төвшнөөс дээш гэж үзэх юм бол Эверест хамгийн өндөр хэвээр байгаа аж.
Хэрэв дэлхийн төвөөс уулыг хэмжих юм бол Чимборасо 6384 м, Эверест 6381 м болох ажээ. Эрдэмтэд галт уулыг хамгийн өндөр гэж үзээд энэ жилийн хоёрдугаар сарын 5-нд оргилд нь гарч хиймэл дагуулийн системийн тусламжтайгаар өндрийг нь хэмжихэд 6384 м болсон байв. Сөнөсөн галт уул дэлхийн хамгийн өндөр цэг болсон ч дэлхийн хамгийн өндөр цэгүүдийн эхний 20-д багтдаггүй гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР