Согтууруулдаг генийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Согтууруулдаг генийг илрүүлжээ

Орос хүн европчуудаас  илүү их архи ууж чадна гэдэг нь одоо батлагдаад байна. Энэ бол хоосон үг биш шинжлэх ухааны үндэслэлтэй гэнэ.

Эрдэмтдийн тогтоосноор, тэр “гайхамшигтай” чанар нь славянчуудын  хүч чадлаар биш “Азийн ген” гэдгээр тайлбарлагддаг аж.

Алкоголь цусанд шингээд  согтууруулж эхэлдэг нь элдэв бодиснуудын урвалтай холбоотой. Тэр Азийн гэх ген славянчуудынгуравны хоёрт нь байдаг ажээ. Тэр ген нь  бодисын урвалыг программжуулан хүнийг бараг арав дахин удаан согтоодог гэнэ.

Гэтэл тэр “таатай” үзэгдэл нь эсрэг талтай. Архи ууснаас  славянчууд хөрш үндэстнүүдээсээ илүүтэйгээр  мөнх бусыг үзүүлдэг гэж анагаахын  алдартай эрдэмтэн Бехтерев тухайн үедээ хэлж байжээ. Дашрамд дурьдахад,  зөвхөн Украинд гэхэд жилдээ мянгаад хүн “найрканаас” болон амиа алддаг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж