“Исламын улс” гэх террорист бүлгийн дайчид өөрсдийн нийслэл хэмээн зарласан Сирийн Ракка хотынхныг хотоосоо гарч явахыг хориглосон байна.
Террористууд харин өөрсдийнхөө гэр бүлийг Дейр-эз-Зора районы зүг нүүлгэж байгаа гэнэ. Гадаадын хөлсний цэргийнхний ар гэр бямба гаригт хотоос гарч явжээ. Исламчууд Табака хотоос дайчдаа татан Ракка хотод хүчээ бэхжүүлж эхэлсэн байна. Мөн шоронгуудын хоригдлуудыг суллажээ.
ИУ бүлгийн эсрэг зогсож байгаа курдын отрядууд Ракка хотын хойд хэсгийн 37 дахь км-т бэхжиж чадсан байна. Террористууд эсэргүүцэлгүйгээр байрлалаа орхиж, тэдний цугларсан цэгүүдийг нисгэгчгүй онгоцнууд бөмбөгджээ. Курдын сайн дурынхан хүчний дайчилгаа явуулж, террористуудын нийслэлд довтлохоор бэлтгэж байна. Тэдний давшилтыг эвслийн нисэх хүчин агаараас дэмжих гэнэ.
Өнгөрсөн лхагва гаригт Америкийн онгоцнууд Ракка хотод ухуулах хуудас хаян иргэдийг нь хотоос гарач явахыг уриалсан байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР