Сочигийн олимпод спортын гурван төрөл нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Сочигийн олимпод спортын гурван төрөл нэмэгдлээ

2014 оны өвлийн олимп ОХУ-ын Сочи хотод болно. Энэ наадам спортын гурван төрлийг нэмж оруулахыг зөвшөөрснөө ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогги танилцууллаа. ОУОХ-ны 123 дахь удаагийн чуулга уулзалт Өмнөд Африкийн Дурбан хотноо зохион байгуулагдаж байх үеэр ерөнхийлөгч Жак Рогги өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт багтаасан спортын шинэ төрлүүдийг танилцууллаа. Энэ хурлын гол арга хэмжээ нь 2018 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хотыг санал хураалтаар тодруулах явдал юм. Гэхдээ зөвхөн санал хураалт хурлын цор ганц хэлэлцэх асуудал биш юм. Шинэ гурван спортын төрөл болох цанын слөүпстайл, снөүбордын слөүпстайл, мөн снөүбордын зэрэгцээ спейшл слалом гэсэн спортын төрлүүдийг 2014 оны Сочид болох наадмын хөтөлбөрт оруулахаар болжээ. Рогги энэ үеэр ирэх жил Лондонд болох зуны олимпийн наадмын тухай хэдэн үгийг хэлжээ. Лондонгийн олимпийг зохион байгуулах хорооны зүгээс тасалбар борлуулах тал дээр маш сайн ажиллаж байгаа гэдгийг тэрээр онцолсон. Тасалбар авахыг хүссэн 20 сая хүн байгаа ч долоон сая тасалбар борлуулагдах юм байна. Энэ асуудлыг шийдэх тал дээр сайн ажиллаж байгаа гэдгийг ноён Жак Рогги хэлсэн. 123 дахь удаагийн ОУОХ-ны хурал лхагва гарагт санал хураалтаа явуулна. Өмнөд Солонгосын Пёнчан, Германы Мюнхен, Францын Эннэси хотууд 2018 оны өвлийн олимпийн наадмыг хүлээн авах эрхийн төлөө өрсөлдөж байгаа юм.

                                            Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж