Мэргэжлийн сүмо бөхийн 2016 оны тавдугаар сарын башё өндөрлөлөө. Нацү башёг их аварга Хакүхо М.Даваажаргал нэг ч унаагүй, 15 даваатай тэргүүлж, дээд зиндааны барилдаанд 37 дахь цомоо хүртэж байна. Өчигдрийн барилдаанд ёкозүно Харумафүжиг давж, түрүүлэх болзлыг нэг өдрийн өмнө хангаад байсан их аварга өнөөдөр ёкозүна Какарюүг давснаар сүмо бөхийн болон өөрийнхөө хувийн рекордыг дахин шинэчилж тогтоолоо. Башёгийн хоёр дахь өдөр тэрбээр мөн 880 дахь даваагаа авч, дээд зиндаанд хамгийн олон давсан бөхийн амжилтыг эзэмших болсон билээ.
Манай бусад хоёр аваргын хувьд энэ башёд Харүмафүжи 10, Ананд 11 давлаа.
ДЭЭД ЗИНДААНД ХАМГИЙН ОЛОН ДАВСАН БӨХЧҮҮД
1. Хакүхо 893
2. Кайо 879
3. Чиёнофүжи 807
4. Китаноumi 804
5. Тайхо 746
2015 оны нэгдүгээр сард Хакүхо аварга дээд зиндаанд 33 дахиа түрүүлж, 1700 жилийн түүхэнд эвдэгдээгүй амжилтыг эзэмших болсноос хойш өдгөө тэр өөрийн рекордыг 37 болгон “эвджээ”. Тэр ялагдалгүйгээр түрүүлсэн башёгийн тоогоор бүх сүмочдын нэгдүгээрт орж байна. Тэр бас дараалсан түрүүнийхээ тоогоор их аварга Асашёорюүгийн хамт нийт сүмочдын тэргүүнд бичигдэж байна. Тэр энэ мэт олон амжилтыг өөрийн биеэр эзэмшиж байна.
ХАКҮХО АВАРГЫН ТОГТООСОН РЕКОРДУУД
Нэгдүгээрт бичигдэж байгаа:
- Дээд зиндаанд хамгийн олон түрүүлсэн – 37
- Ялагдалгүйгээр хамгийн олон башёд түрүүлсэн – 12
- Хамгийн олон башёд дараалж түрүүлсэн. /Асашёорюү аваргын хамт/ – 7
- Макүүчи буюу дээд зиндаанд ялсан барилдаан – 893
- Хамгийн олон башё дараалан 10 буюу түүнээс дээш ялалт авсан башё – 52
- Нэмэлт барилдаанд барилдсан тоо. /Таканохана аваргын хамт нэгд бичигддэг/ – 10
- Башёг 8-0 эхлүүлсэн /Уналгүйгээр качикоши хийсэн/ башёгийн тоо – 40
- Дээд зиндаанд хүртсэн дэд түрүү – 21
АНХНЫ БАШЁ: 2001 оны 03 сар
МАКҮҮЧИД ДЭВШСЭН: 2004 оны 05 сар
ДЭЭД ЗИНДААНД АНХ ТҮРҮҮЛСЭН: 2006 оны 05 сар
Б.ЭНХ