Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас СУИС-тай хамран "Бид сайн сайханд дагуулна" уриатай өдөрлөг зохион байгуулж байна. Энэ үеэр Сүхбаатар дүүрэгт байрлах аж ахуй нэгж байгууллага, хувь хүний татвартай холбоотой асуудлыг шийдвэрлэх, нийгмийн даатгал болон нийгмийн халамж, өмч, газрын харилцаа, эрүүл мэндтэй холбоотой төрийн үйлчилгээний талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөх аж.
Өдөрлөгт ирснээр СУИС-ийн оюутан залуусын урлаг, соёлын арга хэмжээг үзэж сонирхох, спортын уралдаан тэмцээнд оролцох боломжтой.
Т.НОМИН