Арслангийн тор руу үсэрчээ

Хуучирсан мэдээ: 2016.05.22-нд нийтлэгдсэн

Арслангийн тор руу үсэрчээ

Чилийн “Metropolitan Park” амьтны хүрээлэнгийн арслангийн тор руу нэгэн эрэгтэй үсэрч амиа хорлохыг завдсан хэрэг энэ амралтын өдрөөр болжээ. 20 настай эрэгтэй бүх хувцсаа тайлсны дараа гурван арсланг хашсан тор руу үсэрч орсон байна. Эрэгтэйг аврахын тулд амьтны хүрээлэнгийнхэн хоёр арсланг буудан хороохоос өөр аргагүйд хүрсэн байна. Энэ хэргийг амьтны хүрээлэнд байсан хүүхдүүд нүдээр харж ихэд цочирджээ. Арслангууд эхэндээ эрэгтэйг тоохгүй байснаас амьны хүрээлэнгийн хамгаалагчид тэр дор нь арга хэмжээ аваагүй хэмээн гэрчүүд ярьжээ. Арсланд уруулсан эрэгтэйг ойролцоох эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь муу байгаа гэнэ. Түүний хувцасны халааснаас гэрээслэл олдсон аж.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Dailymail

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж