Х.Баттулга төмөр замын асуудалд хариулт өгөв

Хуучирсан мэдээ: 2016.05.22-нд нийтлэгдсэн

Х.Баттулга төмөр замын асуудалд хариулт өгөв

УИХ-ын дарга З.Энхболд, Топ модел Э.Одгэрэл нар оролцсон Eagle телевизийн “Бүрэн зураглал” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцож байна. 

Нэвтрүүлгийн өмнөх дугаарт Топ модел Э.Одгэрэл оролцож, цаг агаар хөтлөхдөө бага зэрэг туршлагагүй байсан тул сошиал ертөнцийнхөнд шүүмжлүүлсэн. Тэгвэл энэ удаагийн зочин УИХ-ын гишүүн Х.Баттулга “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хэд хэдэн дугаарыг хөтөлж байсан туршлагатай “хөтлөгч” юм. 

“Бүрэн зураглал” өнөөдөр гарна

Телевизийн нэвтрүүлэгт оролцоод завгүй явж байгаа эрхэм гишүүн өнөөдөр /2016.05.22/ УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийн хамт Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийжээ. Хэвлэлийн хурлаар Х.Баттулга гэдэг хүнтэй холбоотой зарим асуудалд хариулт өгсөн байна. Энэхүү хуралд МҮОНТВ, ТВ-5, Монгол HD, Ийгл ньюс телевизийн тоймчид уригдаж, ярилцсан байна.

ТВ-5 телевизийн тоймч Э.Дагиймаа Ухаа худаг Гашуун сухайт чиглэлийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын асуудал юу болж байгааг тодруулахад "Би 2008-2012 онд Зам тээврийн яамны сайд байсан. ТЭЗҮ болон бусад баримт бичигт хэн гарын үсэг зурдгийг хүмүүс мэдэж байх хэрэгтэй. Сайд бол бодлого ярьдаг. Харин бичиг баримтад Төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурдаг. Тэр нь Ч.Бат-Эрдэнэ гэх МАН-ын хүн. Тухайн үед гар нийлж ажиллаж байсан. Нөгөө намын хүн байсан учраас бид хоорондоо хуйвалдаж, мөнгө иднэ гэж байхгүй” гэж хариулжээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж