Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн Улсын сайн малчин Ц.Сүхтогоо Зотол хан ууланд үлдсэн цөөн тооны тарваганыхаа цусыг сэлбэх санал гаргасан байна. Энэ саналыг сумын Засаг дарга нь дэмжиж, Дорнод аймгийн Баян-Уул сумаас эм-9, эр-10 нийт 19 тарвага тээвэрлэж авчраад нутагшуулжээ.
Тарвага нь оршин амьдарч байгаа газар нутгийнхаа экосистемийн тогтолцооны чухал нэгэн бүрэлдэхүүн хэсэг болж экологийн тэнцвэрт байдалд гол үүрэг гүйцэтгэдэг амьтан юм байна.
Т.НОМИН