Машинаа ачуулсан иргэнээс журмын хашааны мөнгө авахгүй

Хуучирсан мэдээ: 2016.05.22-нд нийтлэгдсэн

Машинаа ачуулсан иргэнээс журмын хашааны мөнгө авахгүй

Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ заавал замын цагдаагийн зөвшөөрлөөр тухайн байршлаас 10 км-ээс дотор зөөж шилжүүлэх, зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа /байр/ -ны төлбөрөөс чөлөөлж байхаар НИТХ-аас тогтоосон.

НИТХ-аас гаргасан тогтоолын дагуу ачуулсан машинаа 24 цагийн дотор эргүүлсэн авбал журмын хашааны мөнгө авахгүй болж байна. Гэхдээ энэ нь машин ачсан тухайн байршлаас 10 км-ээс дотор зөөж шилжүүлсэн тохиолдолд үйлчлэх аж. 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж