Дөрвөн сард 5.56 сая тонн нүүрс экспортолжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.22-нд нийтлэгдсэн

Дөрвөн сард 5.56 сая тонн нүүрс экспортолжээ

Ашигт Малтмалын газраас энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нүүрсний экспорт 30 хувиар өсч, 5.56 сая тонн болсон тухай мэдээллээ. Эрчим хүчний нүүрсний экспорт нэмэгдсэн нь экспортын нийт дүн өсөлттэй гарахад голлон нөлөөлжээ. Тодруулбал коксжих нүүрс 3.64 сая тонн болж, 2015 оны мөн үеэс 4.6 хувиар буурсан байна. Гэхдээ өндөр үнэтэй баяжуулсан коксжих нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэж, 530 мянган тонн болжээ. Үүнээс гадна коксжих нүүрсний экспорт 400 мянган тонноор буурч, 970 мянган тонноор хэмжигдсэн байна. Харин түүхий коксжих нүүрсний экспортод өөрчлөлт орсонгүй. Баяжуулсан нүүрсний экспорт нэмэгдэхэд “Энержи Ресурс” компанийн нийлүүлэлт нэмэгдсэн гэж Ашигт малтмалын газраас мэдэгдлээ. БНХАУ-ын Статистикийн товчооны мэдээлэлд Монголоос нийлүүлсэн нүүрсний импортын дундаж үнэ 32 ам.доллар буюу энэ үнийг тооцож эхэлсэн 2011 оноос хойших хамгийн бага үнэд тооцогдож байгаа юм. Ашигт малтмалын газрын нүүрсний экспортын мэдээ Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээллээс зөрсөн буюу 500 мянган тонноор давсан дүнтэй байх юм.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж