Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулж амралт зугаалгаар явах хүмүүс нэмэгддэг. Байгууллага хамт олонтойгоо, гэр бүлийнхэнтэйгээ, хонхны баяраар ангийнхантайгаа гэх мэт амралт зугаалга зуны турш тасралтгүй үргэлжилдэг. Тэгвэл амрахаар зэхэж буй иргэд хог хаягдлаа ил задгай хаяхгүй, ил галаа унтрааж явахыг анхааруулж байна.
Хог хаягдлаа ил задгай орхих нь байгальд халтай төдийгүй араатан, жигүүртэнд я муугаар нөлөөлдөг байна. Тухайлбал, саяхан нэгэн цахлай шувуу хүзүүндээ орсон 5 литрийн савны амсар дахь гогцоог авах гэж оролдоод чадалгүй, хошуугаа гацаагаад үхсэн байхыг олжээ. Тиймээс таны санаандгүй орхисон хог байгаль дэлхий ан амьтанд хор хөнөөл учруулж байгааг анхаарна уу.
Т.НОМИН