“Хүн цаг хугацаанаас, харин цаг хугацаа пирамидаас айдаг” хэмээдэг алдарт пирамидуудын өлгий Египет орны тухай сонирхолтой эдийн засаг буландаа өгүүлж байна.
Египетийн нийт газар нутгийн хэмжээ Аляскийн талтай тэнцэнэ.
84.5 сая хүн амтай Египетийн хүн амын олонхыг 30-аас доош насныхан эзэлдэг.
30-аас доош насны коллежийн боловсролтой залуусын дунд ажилгүйдлийн түвшин 30 хувьтай.
Египет нь Ази, Африк, Европыг холбосон худалдаа, харилцаа холбооны төвд оршдог.1869 онд Суэцийн сувгийг нээснээр Египетийн ач холбогдол улам нэмэгджээ.
Суэцийн сувгийн орлого, газрын тосны экспорт, аялал жуулчлалын салбар нь Египетийн эдийн засгийн гол эх үүсвэрүүд аж. Египет нь шингэрүүлсэн байгалийн хий экспортлогч зургаа дахь гол орон юм.
Египетийг зорих жуулчдын тоо 2001-2008 оны хооронд хоёр дахин нэмэгджээ. Гэвч Синайн хойгт Оросын агаарын тээврийн онгоц террорист халдлагын улмаас сүйрсний дараа Египетийг зорих жуулчдын тоо өнгөрсөн хоёрдугаар сард 50 хувиар буурсан байна.
Египетийн “EgyptAir” нь Африкийн хамгийн том агаарын тээврийн компани юм. Баасан гаригт “EgyptAir” компанийн “Airbus A321” онгоц Газар дундын тэнгист осолдсоноор 69 хүн амь үрэгдлээ.
Египет улс 2008 онд Ойрхи-Дорнодын бүс нутагтаа шинэчлэгч орноор шалгарч байжээ. Египетийн ДНБ-ны өсөлт 2010-2011 оны хооронд 5.5 хувиар нэмэгдэж байв.
Египетийн засгийн газар 2020 он гэхэд эрчим хүчний хэрэглээний 20 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах зорилго тавьжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Dailynews