Галт уулын дэлбэрэлтэд гурван хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.05.22-нд нийтлэгдсэн

Галт уулын дэлбэрэлтэд гурван хүн амь үрэгджээ

Индонезийн баруун хэсэгт орших Синабунг галт уул бямба гаригт /2016.5.21/ идэвхжиж халуун үнс нурам цацалж эхэлсэн байна. Галт уулын дэлбэрэлтийн улмаас гурван хүн амь үрэгдэж, дөрвөн хүн гэмтэж бэртсэн болохыг Хойд Суматра мужийн албаныхан мэдээлжээ. Галт уулын дэлбэрэлтийн үеэр үнс нурам 3 км өндөрт цацагдаж, эргэн тойрны 4.5 км талбайг бүрхсэн байна.

Синабунг галт уул сүүлийн дөрвөн зууны турш унтаж байсан ч 2010 оны наймдугаар сард идэвхжиж үнс нурам цацалж эхэлснээр хоёр хүн амь үрэгдэж, 30 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Дараа нь 2014 оны хоёрдугаар сард дахин идэвхжиж дэлбэрснээр 16 хүн амь үрэгдсэн аж.

Синабунг галт уул нь 2600 метр өндөр аж. Индонезид 120 гаруй идэвхтэй галт уул оршдог байна.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж