Сонгуулийн хуулийн нэмэлтийг Д.Дорлигжав танилцуулна

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн нэмэлтийг Д.Дорлигжав танилцуулна

Тавдугаар сарын 23-ны даваа гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар нийт 20 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхлэх ээлжит хуралдаанаар сайд нар Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм шинэчлэн батлах тухай, Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам батлах тухай, УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн санаачлан боловсруулсан Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх ажээ. Хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Болдын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг Д.Дорлигжав танилцуулах ажээ.

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

1.

Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм шинэчлэн батлах тухай*

С.БАЯРЦОГТ

2.

Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам батлах тухай

С.БАЯРЦОГТ

3.

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

4.

Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

5.

Айлчлалын тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

6.

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн санаачлан боловсруулсан Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

7.

Улсын Их Хурлын гишүүн Л.Болдын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

8.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг нарын санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

9.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ нарын санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

10.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

11.

Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай1

Д.ЭРДЭНЭБАТ

12.

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны төсөв батлах тухай

З.БАЯНСЭЛЭНГЭ

13.

Журам шинэчлэн батлах тухай (Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох)

Г.БАЯРСАЙХАН

14.

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай

Г.БАЯРСАЙХАН

15.

Тогтоолд нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2007 оны 354 дүгээр, 2014 оны 332 дугаар тогтоол)

С.ЭРДЭНЭ

16.

Бэлчээрийг хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалын төсөл

Р.БУРМАА

17.

Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээнд нэгдэн орох тухай

Р.БУРМАА

18.

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

19.

Үндэсний архивын сан хөмрөгийг барилгын шинэ цогцолборт нүүлгэн шилжүүлсэн ажлын тайлангийн талаар

Д.ДОРЛИГЖАВ

20.

“Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар

Г.БАЯРСАЙХАН

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж